Dienstag, 16. Dezember 2008

Улаанбаатар хотын төв замууд дахь хөдөлгөөний байдал, түүнийг сайжруулах саналууд

Улаанбаатар хотын төв замууд дахь хөдөлгөөний байдлын судалгаа, түүнд дүн шинжилгээ хийсэнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрлөө, нэг талаас ажлийнхаа үр дүнг бас тайлагнах ёстой байх. Энэ хооронд олон хүмүүс надад: Манай гудамж зам нарийдаад байгаа юм уу? Хангалтай өргөн юм бол яагаад түгжрээд байгаа юм? тэгээд яаж Улаанбаатарын замыг түгжээгүй болгох вэ? гэх мэтээр маш олон асуултууд тавьдаг. Энэ бүхэнд хариулт өгөхийн тулд үндэслэлтэй тооцоотой байх нь зүйн хэрэг. Тиймээс замын хөдөлгөөний одоогийн байдал болон түүнийг сайжруулаж болох саналаа тоймлож, ойлгомжтой байлгахын тулд мэргэжилийн бус үгээр бичихийг хичээлээ.
Хөдөлгөөний аюулгүй байдал нь хөдөлгөөнд оролцогчидийн хамгийн чухал зүйл бөгөөд тухайн бүс нутгийн авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн хэрхэн явагдаж байгааг үнэлэх гол шалгуур юм. Энэ нь бүх төрлийн тээврийн хэрэгсэлийн болон явган зорчигчидийн хөдөлгөөнд оролцож байгаа аюулгуйн байдлын чанараар илэрхийлэгдэг. Одоогийн байдлаар хэдийгээр хотын төв хэсэг дэхь хөдөлгөөний хурд бага боловч өдөр бүр осол эндэгдэл гарсаар байнa. Энэ нь нэг талаас хөдөлгөөнд оролцогчидийн хариуцлагагүйн байдлаас шалтгаалаж, согтуугаар болон хурд хэтрүүлэн тээврийн хэрэгсэл жолоодох нөгөө талаас явган зорчигч зам хөндлөн аюулгүй гарах боломж багатайгаас шалтгаалдаг. Бас нэгэн том асуудал бол тээврийн хэрэгсэлийн техникийн үзүүлэлтэнд тавих, хөдөлгөөнд оролцох эрх зүйн нэгдсэн шаардлага болон зөвшөөрөл улсын хэмжээнд байдагүйтэй холбоотой. Энд нэгэн жишээ татая, • 2008.11.20 • Өнөөдрийн Монгол сонин дээр нэгэн сэтгүүлч шөнийн цагаар гарсан хоёр осолийн талаар бичээд, гэрлийн стандартийн тухай замын цагдаагаас хүртэл асууж, харамсалтай нь мэдэх хүн алга. Тэгвэл асуудалийн учир, Япон, Хонг Конг-с оруулаж ирж байгаа тээврийн хэрэгсэл (ТХ) нь (жолооний хүрд нь баруун талдаа) тухайн улсын хөдөлгөөнд (зүүн гарын хөдөлгөөнд) оролцоход буюу өөрөөр хэлбэл ойрын гэрлийн тусгал нь зүүн гарын талбайг илүү гэрэлтүүлэхэд зориулаж үйлдвэрлэгдсэн байдаг. Энэ нь манай нөхцөлд шөнийн хөдөлгөөний үед эсрэг чиглэлээс ирж яваа ТX-н жолоочийг ихээр гялбуулдаг учир хөдөлгөөний аюулгүй байдалд их нөлөөлөж осол гарах шалтгаан болдог. Бусад орны нөхцөлд ийм ТX-н ойрын гэрлийн зүүн ойлтыг нь хааж хөдөлгөөнд оролцдог (Жишээлбэл Англичууд өөрсдийн машинтайгаа Германд орж ирэхдээ). Ойрын гэрлийн тусгалын хэмжээг доорх зурагаас харьцуулна уу.

Зураг 1.1 Зүүн жолооны хүрдтэй автомашин


Зураг 1.2 Баруун жолооны хүрдтэй автомашин Эх сурвалж: www.hella.com
Нийтийн ТX болон автомашинуудийн хөдөлгөөний явц нь одоогийн байдлаар, хотын төвийн гол замууд дээр ихэвчлэн өдрийн цагаар „Stop and go“ хэмжээнд явагдаж байгаа нь зорчигч тээвэрлэлтийн болон дамжин суух боломж мөн автомашиний аялалын чанарийн (хөдөлгөөний дундаж хурд, аялалын цаг болон явц гэх мэт) үзүүлэлтүүд хангалтгүй төвшинд байгааг харуулаж байна. Үүнтэй адил явган зорчигчийн зам хөндлөн гаралт нь аюулгуйн баталгаагүй, гэрлэн дохио дээр удаан хүлээлт, тойрог уулзваруудын зам хөндлөн гаралт нэлээд тойруу байдаг, явган зорчигчийн замын чанар гэх зүйлүүдээс шалтгаалан явган хүн хөдөлгөөнд аюулгуй, тухтай оролцох чанар доогуур хэмжээнд байна.
Хэдийгээр гудамж замд нийтийн хэрэглээний ташуу хэлбэрийн авто зогсоолууд байгаа ч, эдийн засгийн болон хөдөлгөөний талаасаа ч хангалтгүй хэмжээнд ашиглагдаж байна. Одоог хүртэл Улаанбаатар хотын гудамж замд хичнээн хэмжээний автомашиний зогсоол байгаа талаар тодорхой тоо байхгүй байдаг. Мөн нийтийн TX-ийн зорчигчдийн наад захын шаардлага болох тохьтой хүлээх боломж, цагийн хувиарь, ирэх цагийн заалт гэх мэтээр автобусний буудлууд тохижуулагдаагүй байна.
Хүний тухтай амьдрах ахуйн чанарийн нэгэн шалгуур болох дуу чимээ, агаарын бохирдолыг хэмжих суурин Станц хотын төв зам дагуух гудамжинд байдагүйгээс энэ байдал ямар төвшинд байгааг мэдэх боломжгүй юм. Үүнээс үүдэн дугуйн болон тоормослох үед гарч байгаа элэгдэлийн нарийн тоосжилт, автомашиний утаан бохирдол, түүний дуу чимээг нарийн тодорхойлох боломжгүй байдаг. Хoтын төв зам дагуу агаарын бохирдол, дуу чимээ ихтэй байгааг энгийн хүн ч өдрийн туршид хэрэглэгдэх Сигнал болон автомашины утаанаас мэдэрдэг.
Улаанбаатар хотын төвийн замын сүлжээ нь үндсэндээ барилга хот байгуулалт болон хөдөлгөөний талаар ч хангалтай сайн хэмжээнд зохион байгуулагдаж баригдсан боловч одоогийн ашиглалтын байдал нь хангалтгүй хэмжээнд байгаа юм. Үүнийг замын хөдөлгөөний одоогийн байдал харуулж байна. Түүнчлэн хөдөлгөөний чиглэл, газрын нэрийг заасан хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэлээ хангалтгүйн дээр, түүнээс олон, том хэмжээний Реклам сурталчилгааны самбарууд их байдаг нь хөдөлгөөний болон хот тохьжилтийн талаас шаардлагад нийцэхгүй байгаа.
Төв замын дагуух ногоожуулах, моджуулах боломжын газар байдаг ч, үүний ашиглалт моджуулалт нь хангалттай бус байдгаас хотын агаар зуны улиралд улам л хуурай халуун, тоосжилт ихтэй болоход ихээр нөлөөлж байна.
Улаанбаатар хотын төв замууд дахь хөдөлгөөн:
Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр Улаанбаатарын автомашинууд багталцахаа байлаа, замууд нь нарийн тул ачаалалаа дийлэхээ болилоо гэсэн мэдээлэл тогтмол яригдаж бичигдэж байдаг. Олон тайлбар үгнээс нэг удаа харах нь зүгээр гэх үүднээс 2008-09-01 өдрийн Цагийн хүрд болон Еаgle ТВ-н мэдээнээс багахан хэсэг оруулсанийг доорх бичлэгээс үзнэ үү.


Автомашины улсын үзлэг тооллогоор 2008 оны 9 сарын 3 ний байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 105439 тээврийн хэрэгсэл хамрагдсанаас, суудлийн автомашин 73708, ачааний автомашин 21849, автобус 8126 мөн тусгай зориулалтийн 1756 ширхэг ТХ байна1.
Бидний хийсэн хөдөлгөөний тооллого, судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын замууд дээр хөдөлгөөн тийм ч их биш байгаа юм. Хот маань Туул голоо даган баруунаас зуун тийш сунан байршилсан байдаг бөгөөд үндсэндээ хөдлөн 3 гол төв замаар холбогддог. Одоо эдгээр зам дахь ТХ-ийн хөдөлгөөн хэр байдаг талаар танилцая.
Бидний сайн мэдэх нэрлэн сурсан 100 Айлийн буюу хойд хөндлөн зам дээр: Баянбүрдын тойрогоос 100 айлийн чиглэлд ТX-ийн хоногийн дундаж хөдөлгөөн ажлийн өдөрөөр (XДXа) 20128 ТX/24ц байна. Яг энэ зам дээр эсрэг чиглэлд буюу 100 айлаас Баянбүрдын чиглэлд 17341 ТX/24ц байна2. Ийм нэг чиглэлдээ 3 эгнээтэй хотын замын ачаалал нь чиглэлдээ хоногийн дундаж ТX ажлийн өдөрөөр 40000 ТX/24ц өнгөрүүлэх чадвартай байдагийг германий гудамж замын хөдөлгөөний судалгааний төвөөс тооцоолон гаргажээ3.
Улаанбаатар хотын маань хамгийн гол төв гудамж, энх тайвны өргөн чөлөөnий зам дээр Төв шуудангийн орчим хоногийн дундаж хөдөлгөөн 53015 ТX/24ц байна. Ийм 6 эгнээтэй замын хоногийн дундаж ачаалал ажлийн өдөрөөр 80000 ТX/24 цагт байдаг юм.
Тэгвэл доод хөндлөн буюу Нарны замын буюу Тээвэрчидийн гудамжны Барс орчимд XДXа 27379 ТX/24ц. Энэ зам нь голоороо тусгаарлагдсан чиглэлдээ 2 эгнээ бүхий 4 урсгалтай зам юм, ийм зам дээрх ачаалал нь хоногт дундажаар 40000 ТX ажлийн өдөрөөр нэвтрүүлэх чадвартай байдаг.
Дээрээс харахад хотын автомашиний тoo тийм ч их биш байгаа, мөн зам маань боломжын хэмжээний чадавхтай байгаа бөгөөд автомашиний тооноос болон замын ачаалал даах чадвараас үүдэн түгжрэл болоогүй гэж үзэж болно. Хотын гол төв гудамж Цэцэг төв, Төв шуудангийн орчим дахь хөдөлгөөн бусадаас их байгаа нь үүнд хөдөлгөөний зөв зохион байгуулалт, management хэрэгтэй. Тэгвэл юунаас үүдэн түгжрэл гарч байна вэ? гэсэн асуулт хүн бүр тавьдаг. Мэдээж хэрэг бусад нөлөөлөлийг нэг бүрчлэн тоочвол, нийтлэл маань нэлээд хэдэн хуудас болох бөгөөд, шинжлэх ухааны ажил мэт болоод явна. Тэгэхээр ерөнхий агуулгын талаар тоймлоё. Одоогийн хотын хөдөлгөөнд ТX-н хөдөлгөөнийг удирдах мэргэжилийн байгуулага болон хөдөлгөөнийг хөгжүүлэх хэтийн бодлого үгүйлэгдэж, хөдөлгөөн удирдлагагүй болж, хотын хөдөлгөөний байгуулага бусад байгуулагуудын хоорондын ажлын нарийн холбоо муу байгаа зэрэгээс үүдэн гудамж зам болон нийтийн тээврийн ашиглалт харьцангуй доогуур төвшинд очиж, мөн хөдөлгөөнд оролцогчидийн хувийн чадвар гэх зэрэг үндсэн зүйлүүд түгжрэлд нөлөөлөж байна.
Тэгвэл бидний мэдэх Европын орнуудад ТX хөдөлгөөн ямархуу байдаг вэ? тухайлбал Герман улсад нийт 49,3 сая гаран автомашин байдаг4, газар зүйн хувьд Европын төвд байдагаас зүүн Европоос баруун луу, хойноос урагшаа дамжин өнгөрөх автомашины тээвэр маш их байдаг. Хотууд нь хуучинийх бөгөөд, гудамж зам тийм ч өргөн бус байдаг. Гэсэн ч тэнд бөөгнөрөөд, сигналдаад эсвэл машин тавих зогсоолгүй гэх үзэгдэл байдагүй. Европын нилээд хуучиний хот болох Голланд-н Амстердамм хот гэхэд мөн л нарийн гудамжуудтай, жуулчид их болоод хөдөлгөөн маш их, гэсэн ч тэнд хөдөлгөөн зогсолтгүй урсаж, машин тавих зай байж л байдаг.
Одоо бидний автобусанд Билет таслаад байгаа нь 1980-иад оны үе, уулзвар дээр замын цагдаа зогсоод байгаа нь аль гэрлэн дохио гэж байхаас өмнөх үеийн байдал. Одоогийн хүн амын өсөлтийн хамт автомашины өсөлт нэмэгдэж, нэг үгээр хэлбэл тээврийн хөдөлгөөнийг урьдын аргаар зохицуулахад боломжгүй байдалд хүрсэн байна. Тэгвэл одоогийн байдалыг сайжруулахын тулд бид яаж ажиллаж, ямар арга хэмжээг авбал зохистой вэ? Энэ талаар бичвэл мэдээж их, үүнийг хэсэглэн тоймолвooс: Улаанбаатарын хэмжээнд одоогooр хөдөлгөөнийг удирдах мэргэжилийн байгуулага байхгүй байдаг. Тиймээс хөдөлгөөнийг мэргэжлийн үүднээс зохион байгуулах, удирдах үндсэн үүрэг бүхий хөдөлгөөн удирдах төвийг байгуулах шаардлагтай. Энэхүү байгуулага нь тухайн үеийн зам тээврийн хөдөлгөөний байдалийг мэдрэх, мэдээлэл дамжуулах бүхий төхөөрөмж, мэдээлэлийн автомат удирлагагийн систем, автоматжуулсан гэрлэн дохио гэх зэрэг хөдөлгөөнийг удирдахад шаардагдах техникээр тоноглогдсон байх хэрэгтэй, үүн дээрээ түшиглэн хөдөлгөөний зогсолтгүй урсгалийг бий болгох, тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний хэтийн төлөв, хөдөлгөөний Management, хотын – Логистик гээд үндсэн ажилуудыг гүйцэтгэн ажилах ёстой юм. Хөдөлгөөн удирдах байгуулага нь бусад замын хөдөлгөөнтэй хамааралтай алба байгуулагууд болон хувь хүмүүстэй харилцан нарийн уяалдаатай ажилах хэрэгтэй. Тухайлбал нийтийн тээврийн үйлчилгээг боловсронгуй болгох, ашиглалтийг сайжруулах, унадаг дугуйн хэрэглэлээг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй талаас гэх зэрэг бусад олон талийн арга хэмжээг авах шаардлагатай. Түүнчлэн манайд замын хөдөлгөөнд оролцогчдод болон тэдний хэрэглээнд шууд болон шууд бус хамааралтай байгууламжийг барих стандарт хууль зүйн үндсэн журамуудыг даруй гаргах хэрэгтэй. Энд жишээлбэл, манай Автобусны буудлууд үндсэндээ хоёр ТҮЦ, түүнийг холбосон саравч л байдаг. Харин зорчигчдод шаардлагатай мэдээлэл, аятай тухтай хүлээх боломж гээд наад захийн хэрэглээ болох бусад зүйл орхигдсон байдаг. Энэ мэтчилэн олон талын арга хэмжээг салбар бүртээ авч хэрэгжүүлбэл одоо Улаанбаатар хотын төвийн хөдөлгөөнд, хот байгуулалт болон байгаль орчин учраад байгаа олон хүнд асуудалуудийг шийдвэрлэх боломжтой бөгөөд жил бүр улсаас замын төсөвт гаргадаг зардалыг зөв зүйлд үр дүнтэй ашиглаж цаашлаад ирээдүйн 10-15 жилийн хөдөлгөөний хөгжилийн цэгц бодлогогыг боловсруулж, үүсэж болох бэрхшээлийг урьдчилан харж зайлсхийж чадах болно.

Эх сурвалж:
1 http://www.transdep.mn/index.php?option=statistic
2 Ochir-Erdene Demberel, Хотын хөдөлгөөний нарийвчилсан тооцоо
3 FGSV: Handbuch für die Bemessung von Straßenverkehrsanlagen HBS Ausgabe 2001 S.2-15

4http://www.kba.de/cln_005/nn_124832/DE/Presse/PressemitteilungenStatistiken/Fahrzeugbestand/fahrzeugbestand__node.html?__nnn=true