Сэлэнгээс гараад Улаанбаатар орох замд, уултай устай сайхан нутгаар салхи татуулах чинь сайхан л даа. Манай Сэлэнгэ нутаг сайхан шүү.
Миний зүгээс тэдэнтэй ярилцаж байгаад нийт 100 орчим хөл бөмбөгийн бөмбөгнүүдийг Монголд зориулан авч явж Монголийнхоо хүүхэд багачуудад бэлэг болгон барьсан. Мэдээж Сэлэнгийн 10 жилийн сургуулиудаар орж хөл бөмбөгийн бөмбөгнүүд бэлэглэсэн юм.
Аялалын гол хэсэг болох Улаанбаатар хотын орон гэргүй гудамжны гэх хүүхдүүдэд төрөл бүрийн бөмбөг бэлэглэсэн. Үүнээс хойш жил орчмын дараа хамт явж байсан хоёр найз маань тэдэнд хувиасаа 2000 гаруй евро илгээж туслалцаа үзүүлсэн.
Архангай аймагт Булган уулын ард талд, Тайхар чулуу хүртэл ердөө 2 км хүрэхгүй зайд нэгэн айлын хажууханд хоноглож билээ. Миний Монголийн нутаг сайхан шүү.
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen